Аж ахуйн нэгжүүдийн захирал нарт
Vetdrug.mn цахим мэдээллийн санд өөрсдийн хамаарал бүхий
мэдээллийг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны дотор оруулахыг мэдэгдэж байна.
- Компаний гэрчилгээ, танилцуулга
- Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ
- Танай аж ахуйн нэгжээс улсын бүртгэлд бүртгүүлсэн эм, биобэлдмэл, тэжээлийн нэмэлт, эмийн
түүхий эдүүдийн гэрчилгээ
Vetdrug.mn цахим мэдээллийн санд дахин шинэчлэл хийгдэх тул өмнөх
мэдээллүүдийг бүрэн оруулах зайлшгүй шаардлагатай болж байна.
Мөн малын эм ханган нийлүүлэх байгууллагад тавигдах ерөнхий шаардлага MNS
6461:2020 стандартын улсын үзлэгийг 2022 оны I-II улиралд багтаан зохион байгуулахаар
ажиллаж байгаа тул бэлтгэлээ ханган ажиллахыг хүсье.
Жич: Vetdrug.mn цахим мэдээллийн санд мэдээллээ оруулах талаархи арга
зүйн мэдээллийг Ооллинк компаний программист Сарангэрэлд /99473393/ хандахыг зөвлөе. Мөн МЭЕГ-ын IT
Даваажавт /99275247/хандахыг зөвлөж байна.